
Сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн манай улсын өсвөрийн тамирчид оролцож байгаа. Тэд Макаог 83:67-гоор хожин Хонконгод 55:53, Тайландад 65:61-ээр тун харамсалтай хожигдсон. Хэдийгээр хоёр хожигдоод байгаа ч гэсэн тоглолтын чанараар тун дажгүй тоглолтыг үзүүлсэн манай U18 насны шигшээ багийнхан өнөөдөр 20:30 цагаас Макаогийн багтай тоглоно. Тэд хэрвээ хожил байгуулж чадвал Сурагчдын Ази тивийн АШТ-ний тавдугаар байрыг эзлэх юм.