
Үндэсний супер лигийн өнөөдрийн өдрийн хоёрдох тоглолт 11 хожил байгуулсан амжилтаар тэнцээд байгаа Их Өргөө Аравтууд болон Мон-Алтиус Мадимосын Шонхорууд багийн хооронд болно.Энэ тоглолтонд хожсон баг нь байр ахих бол хожигдсон баг нь хойш нэг ухрах юм. Энэ хоёр баг нэгдүгээр тойрогт тааран тоглоход Их Өргөө Аравтууд баг 97:94-ийн харьцаатай ялалт авч байжээ. Өнөөдрийн тоглолтын үр дүнгээс аль баг нь плэй-оффын эхний шатанд ямар учраатай таарах нь шийдэгдэх чухал ач холбогдолтой тоглолт билээ.