
Лигийн 2014-2015 оны улирлын тойргийн сүүлчийн тоглолт Дорнод Танан Гарьд болон лигийн хамгийн залуу бүрэлдхүүнтэй Гэгээн Хангай Лидер багуудын хооронд болно. Залуу Лидерүүд одоогоор энэ улиралд зургаан хожил аваад байгаа бөгөөд залуу баг, шинэ дасгалжуулагчын хувьд туршлага хуримтлуулсан үр дүнтэй улирал болж өнгөрлөө гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Харин Танан Гарьд багийн тухайд өнөөдрийн байдлаар хүснэгтийн тавдугаар байрт бичигдэж байгаа бол энэ тоглолтоос хожил авсан тохиолдолд байрлал өөрчлөгдөх боломжтой. Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн холбооны Үндэсний Сүпер Лигийн Аварга шалгаруулах тэмцээний тойргын тоглолтууд ийнхүү амжилттай явагдаж өнөөдөр дуусах бол энэ улирлын плэй-оффын тоглолтууд 3-р сарын 16-наас эхлэн Спортын төв ордонд явагдна.
Сэтгэгдэл (1)