
Аваргуудын лигийн хасагдах шатанд таарсан Челси клуб өнгөрсөн Францын ПСЖ-тай талбай дээрээ тоглолоо. Францад болсон тоглолтонд 1:1-ээр тэнцсэн хоёр багийн тоглолт эхнээсээ ширүүн болсон бөгөөд нэмэлт цагт 2:2-ын харьцаатай өндөрлөсөн юм. Ингээд айлын талбайд олон гоол оруулсан гэдэг үзүүлэлтээр ПСЖ клуб дараагийн шатанд шалгарлаа. Тоглолтын гоолуудыг Челсигээс Гари Кэйхил, Эдин Хазард нар гоолдсон бол эсрэг багаас Давид Луйз болон Тиаго Силва нар гоолджээ. Ингэснээр ПСЖ клуб өнгөрсөн жилийн хариугаа талбай дээр нь авлаа.