
Монголын хоккейн шигшээ багийнхан Тайванийн Тайпэй хотыг зорилоо. Тус хотод өнөөдөр шайбтай хоккейн Азийн “Challenge cup” тэмцээн эхэлж байгаа юм. Шигшээ багийг А.Энхбат удирдаж байгаа бол Н.Мишигсүрэн дасгалжуулагчтай 25 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ удаагийн тэмцээнд өрсөлдөнө. Монголын хоккейчид тэмцээнийхээ бэлтгэлийг ОХУ-д хийсэн бөгөөд өмнөх амжилтаа бататгах, цаашлаад ахиулах зорилготой аж. Хоккейчид эхний тоглолтоо Макаотой хийнэ. Харин түүний дараа Арабын Нэгдсэн Эмират, Тайвань, Тайландын баг манай шигшээг хүлээж байгаа юм.
Д.Дуулим