
Төрөлхийн цээжний цөмөрхий, нурууны муруйлттай О.Ундрал охинд сайн санаатнууд туслахаар болжээ. Түүнд сэтгэлийн дэм хайрлах хандивын тоглолтыг Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр зохион байгуулна. Бяцхан охинд ардын жүжигчин Ш.Чимидцэеэ, гавьяат жүжигчин, хүүхдийн элч дуучин Т.Ариунаа тэргүүтэй урлаг соёлын одод туслахаар нэгдэж хандивын тоглолтод ая дуугаа өргөх болсноо мэдэгдсэн юм. Түүнд зориулсан аянд урлаг соёлынхон зүгээр ч нэг дуулж, хуурдаад туслаагүй. Өөреөр хэлбэл, тэд “Гэрэлт зүрх" аянд нэгдэж өөрсдийн сэтгэлийн хандиваа өргөсөн байна.
Д.Дуулим