
Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа өнөөдөр 30 настай Габриел Брэкстонтой хийнэ. Тэрээр мэргэжлийн боксын рингэд 10 удаа тулалдаж 2 ялалт байгуулж 8 удаа ялагдаж байсан юм байна. Тэрбээр АНУ-ын Онтарио хотын “Citizens Business Bank Arena” хэмээх 11 мянган хүний суудалтай ордонд тоглох юм. Тулаан Улаанбаатарын цагаар өнөөдөр 18.00 цагаас эхлэх бөгөөд тоглолтыг http://www.stream2watch.me/tv/us/spike-tv-live-stream-ээр шууд дамжуулан хүлээн авч үзэх боломжтой юм.
Сэтгэгдэл (1)