
Мөн тус тэмцээний жин тус бүрд эхний наймд шалгарсан тамирчид ирэх дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотод зохиогдох өсвөр үеийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах юм байна. Тэмцээнд дүүргүүдийн спорт хороо, клуб, дэвжээ, ерөнхий боловсролын сургуулийн зэрэг 70 гаруй байгууллагын 600 тамирчин оролцож байна.