
Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн мэндэлсний 86 жилийн ой энэ жил тохиож байгаа. Их найрагчийн мэндэлсэн өдөр буюу жил бүрийн гуравдугаар сарын 15-ныг Явуугийн өдөр хэмээн нэрлэж уран зохиол, яруу найргийн баяр болгон тэмдэглэдэг болсон билээ. Энэ өдрийг угтаж түүний шавь болох төрийн шагналт ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ж.Саруулбуян нар намтран "Явуу багш" хэмээх ном бүтээжээ. Энэхүү номд Б.Явуухулан найрагчийн өвөг дээдэс, угсаа гарал, төрсөн нутаг усны тухай өгүүлэх юм байна.
Сэтгэгдэл (1)