
Английн прьемер лигийн 29 дүгээр тойргийн тоглолтууд ихээхэн сонирхолтой болж өнгөрлөө. Лигийг тэргүүлэгч Челси клуб талбай дээрээ Соутхэмптон клубыг хүлээн авч 1:1-ээр тэнцлээ. Тоглолтын гоолуудыг Челсигээс шилдэг довтлогч Диего Кошта оруулсан бол тэнцээний гоолыг Соутхэмптон клубийн тоглогч Тадич хийжээ. Ингэснээр цэнхэрүүд 64 оноотой тэргүүлсэн хэвээр байна.