Харвардын их сургуулийн 17 оюутан өчигдөр орой буюу 3-р сарын 16-нд Монголд иржээ. Тус сургуулийн оюутнууд жил бүрийн хавар групп байгуулж гадаадын улс орнуудаар танилцах аялал хийдэг байна. Энэ жил 15 орон руу аялсан бөгөөд Монгол улсад анх удаа ирж байгаа юм. Энэхүү аялалд Харвардын их сургуулийн Жон Кеннедийн нэрэмжит улс төрийн сургуульд суралцаж байгаа НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ ихээхэн үүрэгтэй оролцсон гэж эх сурвалж мэдээлж байна. Л.Оюун-Эрдэнээс гадна Харвардын бизнесийн сургуульд суралцдаг Батнайрамдал хэмээх Монгол залуу мөн аяллын групп багтжээ. Тэд Монголд долоо хоногийг өнгөрүүлж, Монгол улсын ерөнхийлөгчөөс эхлээд томоохон албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулах юм байна.
Ч.Цог
Сэтгэгдэл (2)