
“Никитон” хамтлаг цэрэг эрсийн баяраар буюу гуравдугаар сарын 18-нд “Үүлэн үст” тоглолтоо хүргэнэ гэж сонсогч фенүүддээ амласан. Амлалтынхаа дагуу өнөө орой 20.00 цагаас тоглотоо хийх юм. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “On"n Off production” ажиллаж байна.
“Никитон” хамтлаг хамгийн сүүлд 2012 оны гуравдугаар сард тайлан тоглолтоо тавьж байсныг үзэгчид санаж байгаа байх. Ийн гурван жилийн дараа шинэ болон хуучны супер дуунуудаа хүргэх гэж байгаа “Никитон”-ы тоглолтын тасалбар 100,000 төгрөгийн үнэтэй байгаа юм.
Сэтгэгдэл (1)