
ЮНЕСКО-оос жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг “Дэлхийн яруу найргийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан Монголын Соёл Яруу Найргийн Академи Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн яруу найргийн номыг “Монгол шүлэг” нэртэйгээр англи хэлнээ орчуулан гаргажээ. ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 2015 оны Дэлхийн яруу найргийн өдөрт зориулан илгээлт ирүүлжээ. Уг илгээлтэд “Яруу найраг бол эрх чөлөөний үндсэн гол илэрхийлэл бөгөөд хүн төрлөхтний дуу хоолой юм” гэжээ.
24tsag.mn