
Эрэгтэйчүүдийн 81кг-д барилдаж хүрэл медалийн болзол хангасан Нямсүрэнгийн Дагвасүрэнд баяр хүргэе.
Тэрбээр эхний тойрогтоо Латвийн бөхийг 3:52 секундэд цэвэр ялсан.
Хоёрдугаар тойрогт эзэн орны шилдэг жүдоч Рио Де Жанейрогийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Челябинскийн дэлхийн аварга Автандил Чрикишвили барилдсан.
Манай бөхийн хувьд гурван торгуультай болсон байсан ч хэдий барилдааны 3:18 секундэд бөхийн орон Гүржийн шилдэг жүдочийг цэвэр савж танхимд цугласан хөгжөөн дэмжигчдийн шуугианыг ёстой л нэг нам дарлаа.
Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Гүржийн бөх Ушанги Маргианитай барилдсан. Манай бөх юүко үнэлгээ хошуучилж яваад өрсөлдөгчдөө вазари үнэлгээг алдснаар цаг дууссан юм. Торгуулийн тойрогт Грекийн бөх Романыг юүко үнэлгээгээр, хүрэл медалийн төлөөх барилдаан Гүржийн бөхийг торгуулиар ялж медалийн болзол хангасан юм.