Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар өчигдөр нийслэлийн утаатай тэмцэх ажиллагаатай танилцахаар 15 цагт хоёрдугаар цахилгаан станцыг зорисон юм. Тэнд утаагүй түлшний үйлдвэр байгуулж байгаа бөгөөд жилд 210 000 тонн утаагүй түлш үйлдвэрлэх аж. Сайдын ажил хурлын танхимд Хоёрдугаар цахилгаан станцын захирал Ч.Төмөрхуяг, үйлдвэрийг байгуулж буй “Аморе интернэйшнл” ХХК-ийн ерөнхий инженер О.Болдбаатар нар танилцуулга сонссоноор эхэлсэн юм.
Утаагүй түлшний үйлдвэр тавдугаар сараас ажиллаж эхэлнэ
Үүнийг захирал, инженер хоёр дуу нэгтэйгээр хэлж байлаа. Энэ нь төлөвлөгөөний дагуух ажил бөгөөд ерөнхийдөө бүх ажил төлөвлөгөөгөөр яваа гэнэ. Жилд 210 000 тонн утаагүй түлш гаргах чадалтай энэ үйлдвэрийг төрөөс мөнгө гаргаж, дэмжсэн. Барилгын ажил, техникийн ажлыг бараг дууссан бөгөөд тавдугаар сараас түлш үйлдвэрлэнэ. Технологийн хувьд нүүрсийг нунтаглаж, хамгийн их шаталттай хэсгийг аваад, шингэн шилээр барьцалдуулан, хэвэнд шахах юм байна. Шинэ үйлдвэрийн бүх техникийг саарал өнгөөр буджээ. Захирал, инженер хоёр сайдыг даган яваа сэтгүүлчдэд бүх техникийг танилцуулж, шинэ үйлдвэртэй бүрэн танилцуулав. Цагт 10 тонн нүүрс боловсруулж гаргах хэдий ч шингэн шилээр барьцалдуулснаар жин нь нэмэгдэнэ. Ингээд цагт 18 тонн утаагүй түлш гаргаж авах аж.
Утаагүй гэдгийг мэргэжлийн түвшинд л нэрлэж байгаа болохоос биш мэдээж огт утаагүй байна гэж үгүй. Ч.Төмөрхуяг захирлын хэлснээр “Нүүрс түлшний дэгдэмхий хэсгийг 90 хувь бууруулж, 14 хувийн агууламжтай болгосон” гэнэ. Гэхдээ энэ нь бүх төрлийн зууханд тохирох бөгөөд одоо хязгаарлалтын бүсээр түгээж байгаа зориулалтын зууханд хийвэл шаталт нь төдий чинээ нэмэгдэх аж. Энэ бүхнийг өнгөрсөн хугацаанд 10 тонн утаагүй түлшийг Яармагт туршаад, гарсан үр дүнд үндэслэн ярьж байгаа гэнэ. Багануурын нүүрсийг коксжуулаад айлуудад өгч, туршихад хорт хийн агууламж 90 хувь буурч байжээ. Гэхдээ нийслэлийн иргэдийн дунд явуулсан судалгаагаар 90 гаруй хувь нь Налайхын нүүрсийг илүү сайн гэдэг аж.
Уг түлш нь үнийн хувьд харьцангуй өндөр байх ч давуу тал ихтэй учраас таван тонн нүүрс түлдэг байсан бол гурван тонн орчим түлш хэрэглэхээр болж байгаа. Энэ хоёрын үнэ
ойролцоо байгаа учраас эдийн засгийн хувьд ялгаагүй ч эрүүл мэнд, байгаль орчинд илүү ээлтэй гэж инженер О.Болдбаатар тайлбарлалаа. Өнөөдөр нийслэлд байгаа өрхийн тоог 180 000-аар тогтмол байна гэж үзвэл дор хаяж ийм хүчин чадалтай гурван үйлдвэр байж бүгдийг нь утаагүй түлшээр хангана. Тэгэхгүй бол дан ганц үйлдвэр нийслэлийн 30-35 хувийг л утаагүй түлшээр хангана гэлээ. Доод тал нь 500 000 тонн утаагүй түлшний нөөцтэй байж агаарын бохирдлыг 50 хувь бууруулах аж.
Сайд энэ бүхний дараа үйлдвэрт зарцуулсан хөрөнгө оруулалт хэзээ нөхөгдөх, хэдэн ажлын байр гарч байгааг дарга нараас асуулаа. Нийтдээ 65 ажлын байр бий болж байгаа бөгөөд дийлэнх хэсэгт нь хуучин ажиллаж байсан хүмүүс ажиллах боломжтой. Хэв шахах, хатаах зэрэг зарим ажил нь шинээр бий болж буй ажлын байр. Хөрөнгө оруулалтаа нөхөхөд 12 жил хэрэгтэй. Хэрэв цаашид утаагүй түлшний үйлдвэр хэрэггүй болох үед металлургийн үйлдвэрт ашиглаж болно. Одоо тавдугаар сард бүх ажил хэвийн болоход үйлдвэрлэж эхлээд есдүгээр сар хүртэл утаагүй түлшээ нөөцлөх гэж байгаа. Энэ бүхэнтэй танилцаад сайд Д.Цогтбаатар баяртай байгаагаа хэлээд ажил гүйцэтгэгчдэд амжилт хүсэв. Үйлдвэрийг бид ашиг харж биш иргэдийн эрүүл мэндийн төлөө хийж байгаа учраас ямар ч үнэ хайрлахгүй зарцуулж байгаа. Эрүүл мэндээс илүү үнэтэй юм байхгүй гэж захиад ажлын хэсэг дараагийн газрыг зорьсон юм.
СХД-ийн 27 дугаар хороонд утаагүй зуух тараагаад дууссан
Энэ мэдээг “Цэвэр агаар” төслийн олон нийттэй харилцах зөвлөх Ц.Болор хэлсэн юм. Гэхдээ энэ хороо нь харьцангуй хүн ам багатай хороо байжээ. Сайд ба сэтгүүлчид СХД-ийн долдугаар хорооны иргэдэд зуух, дулаалга борлуулах дөрвөн ханатай жижиг гэрийг дүүргэн орж ирцгээлээ. Биднийг орж ирэхээс өмнө тавилгагүй гэрийг дулаанаар дүүргэсэн байсан юм. Энэ ажлыг Ц.Болор цаг гаруйн өмнө галлаж хийсэн аж. Багана тойрон зогсох сэтгүүлчдийг хамгийн жижиг “Өлзий” зуух төөнөж байлаа. Энэ үеэр МСС-ын “Цэвэр агаар”
төслийн захирал С.Мангал өөрсдийн ажлыг танилцууллаа. Долдугаар хороонд зуух тараах ажил 54 хувьтай, гэрийнх нь дэргэд байгаа өрх хүртэл зуух авахгүй байсан гэнэ.
Ажлын хэсэг агаарын бохирдлыг 80 гаруй хувь бууруулж байгаа гэдэгтээ итгэлтэй байсан юм. Харин зарим хүн зуухаа зөв ашиглаагүйгээс үл ойлголцох байдал үүсдэг гэнэ. Тухайлбал, босоо шаталттай зууханд хэмжээгээр нь нүүрс хийгээд, бүрэн шатсаны дараа дахин галлах хэрэгтэй. Гэсэн ч хүмүүс хуучин зуух шигээ санаад аль болох их түлш хийвэл илүү хална гэж боддог гэв. Тийм учраас зарим талаар иргэдийг сургалтад хамруулах хэрэгтэй гэж сайд зөвлөсөн бол иргэдийн уулзалт хийдэг, түүгээрээ дамжуулж сургадаг гэдгийг төслийн ажилтнууд хэлж байсан юм.
Жижиг гэрийн дотор хоёр хүн ажилладаг. Хас банкны төлөөлөгч, зуух борлуулах төслийн ажилтан. Тэдний жижиг гэрээр орж гардаг хүний тоо янз янз байдаг аж. Гэрийн зүүн урд хэсэгт унинд зүүсэн жижиг дөрвөлжин эсгийнүүд харагдана. Сонирхон асуувал гэрийн дулаалгын материалыг иргэд өөрсдөө барьж үзээд сонгодог гэлээ. Нийт 16 байгууллагын дулаалгын материал байдаг үүнд хананы туурга, дээвэр болон хаалганы дулаалга, өрх хийдэг байгууллага байдаг аж. СХД-ээс 13 хороог хязгаарлалтын бүсэд хамруулж, зуух борлуулах гэр барьсан байна. Үүнээс 27 дугаар хороонд бүх ажил дуусчээ.
“Өглөө даарч босдог байсан бол одоо тэгэхээ больсон”
Ажлын хэсэгтэй уулзаад хийсэн зүйлийг нь үзэхээр шууд хажууханд нь байдаг айл руу очлоо. Тэднийх ам бүл наймуулаа, дөрвөн ханатай гэрт амьдардаг. Мөн л хамгийн жижиг зуухыг тавиад, хамгаалалт хийжээ. Учир нь зургаан хүүхдийнх нь дөрөв нь бага насны хүүхэд, нэг нь нярай юм. Тэднийх өвөлдөө 4-5 портер нүүрс түлдэг байсан ч одоогийн байдлаар хоёр портер нүүрс бараг дуусаагүй байгаа гэлээ. Өглөө даарч босдог байсан бол одоо тэгэхээ больсон шүү гэж гэрийн эзэгтэй хэлж байсан юм.
Зуух борлуулж буй гэртэй адилхан хэмжээтэй боловч тэднийх арай л сэрүүхэн байлаа. Шалтгаан нь тэдний гэрт дулаалгын материал огт аваагүй гэнэ. Тийм учраас гадагш дулаанаа алдаад байгаа аж. Авахыг бодож байгаа боловч хараахан мөнгөний бололцоо гарахгүй байгааг гэрийн эзэн хэлсэн. Тиймээс уг төслийн хугацааг сунгах хэрэгтэй юм байна гэж сайд хэлж байлаа. Бид хоолоо хийхдээ жижиг тогоо аваад хийчихдэг гэж эзэгтэй нь хэлсэн, ер нь болоод байгаа шүү гэдгийг бас хэлсэн юм. Хүмүүс ашиглахдаа хуучин зуух шигээ санаад буруу ашиглаад байдаг юм билээ, ярьж байхыг нь сонссон гэж гэрийн эзэн хэллээ. Үүнийг хэсгийн ахлагчдаар дамжуулж сургах хэрэгтэйг сайд сануулаад тэнийхээс гарцгаав. Бидний дараагийн уулзсан хүмүүс нь Баянгол дүүргийн 22 дугаар хорооны хэсгийн ахлагчид байлаа.
Цахилгааны хөнгөлөлтөд оруулаагүй болохоор би нүүрс түлж байгаа
Тус хорооны 10 орчим хэсгийн ахлагч сайдтай уулзахад ирсэн байв. Нийт 11145 өрх байдгаас 50 хувьд нь шахмал түлш түгээх ажил хийгээд байгаа аж. Баянгол дүүрэгт утаагүй зуух хүргээгүй бөгөөд зуухтай болгож өгөхийг иргэд хүсдэг гэнэ. Түлш авсан бол цахилгааны төлбөрийг хоёр дахин хөнгөлж байгаа. Энэ нь хөршүүдээрээ түлш авч хэрэглэхэд их дөхөм болж байгаа гэдгийг ахлагч нар хэллээ. Гэхдээ гэр нь дулаан алддаг асуудлыг бүрэн шийдсэний дараа авахгүй бол зарим айл үнэхээр хүйтэн байдаг. Тиймээс дулаан бүрээс, дээвэр туурга, үүдний гонх зэргийн хангалтыг сайжруулах шаардлагатай. Учир нь захиалснаас хойш нэг сарын дараа ирэх нь ч байдаг аж.
Мөн ахлагчдын нэг нь өөрийн жишээгээр зарим үл ойлгогдох зүйлийг тайлбарлалаа. Түүний гэр бүл өөрийн гараар цахилгаан халаагууртай болгосон байжээ. Гэтэл түүнийг нь стандартын бус гээд цахилгааны хөнгөлөлтөд хамруулаагүй аж. 11 дүгээр сард 87 000 төгрөгний цахилгааны төлбөр төлсөн бол 12 дугаар сард 97 000 болж өссөн байна. Тиймээс одоо цахилгаан халаагуураа больж, нүүрсээ түлж байгаа гэв. Үүнийг дарга нар буруу байгааг хэлээд төрөөс цахилгааны хөнгөлөлтөд 2.5 тэрбум төгрөг гаргасан. Агаар бохирдуулахгүйн төлөө өгч байгаа төлбөр учир огт утаа гаргадаггүй айлыг харин ч дэмжих ёстой гэв.
Ахлагчдын зүгээс сайдад агаарын бохирдол болон бусад бохирдлын асуудлаар хүүхдийн сургуулийн хөтөлбөрт оруулж болохгүй юу гэж байлаа. Сайд ч үүнийг дэмжиж, та бүхэн хамгийн энгийнээр тайлбарлахыг мэдэж байгаа. Тиймээс сургуулийн хөтөлбөрт юу оруулахыг та нар хэлээд өгөөч гэв. Түүнчлэн нэг хашаанд байгаа тав, зургаан айлын нэг нь утаагүй түлш хэрэглэдэг, гэтэл бүгдийнх нь цахилгааны төлбөрийг яаж хөнгөлөх, төлөх тухай асуудлыг тодорхой болгох хэрэгтэйг сайдад санууллаа. Энэ мэтээр сайд Д.Цогтбаатар оройн 19 цагт 22 дугаар хорооноос хөдөлж, Засгийн газрын хуралд орохоор явсан юм. Үдээс үдшийн бүрий болтол Улаанбаатар хотоор тойрч эрүүл мэндийн төлөөх томоохон ажилтай танилцаж, сэтгүүлчдийг ч танилцууллаа.

Сэтгэгдэл (1)