УИХ-ын гишүүд өнөөдөр ээлжит бус чуулган хийж байна. Тэд цалин нэмэх асуудлаар хэлэлцэж байгаа бөгөөд энэ асуудлыг хөндсөнөөр 2012 оны төсвийн тодотгол руу гар хүрэх болж байгаа аж. Тухайлбал, хоёрдугаар сарын нэгнээс цалин нэмэхийн тулд нэмээд 150 гаруй тэрбум төгрөг шаардлагатай юм. Өнөөдрийн чуулганд нийт 62 гишүүн ажиллаж байна, зургаан хүн өвчтэй байгаа бол долоон хүн гадаадад яваа гэнэ.

