Мадонна Орост тоглоно
Мадонна Орост тоглоно
Мадонна дэлхийг
тойрох аялан тоглолтоо ирэх
тавдугаар сарын 29-нд Тель-Авивт хийх тоглолтоор эхлэх аж. 20 гаруй хотоор айлчлах түүний
тоглолтын маршрутад Лондон, Эдинбург, Парис, Милан, Абу Даби, Берлин
зэрэг хотууд багтжээ. Ойрхи Дорнодын хотуудад ч тэрбээр мөн очно. Бидэнд
хамгийн ойр тоглолт нь Москвад болох юм байна. Тэрбээр ирэх наймдугаар сарын
7-нд Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд, маргааш нь Санкт-Петербургт тоглохоор
болжээ. Одоогийн байдлаар Европ болон Хойд Америкт хийх 50
тоглолтын хуваарь гараад байгаа юм байна. 53
настай Мадонна хамгийн сүүлд 2008-2009 онд дэлхийг тойрсон аялан тоглолтоо
хийсэн юм.
Т.Хулан