Авлигатай тэмцэх газар АНУ-ын Азийн сантай хамтр

Авлигатай тэмцэх газар АНУ-ын Азийн сантай хамтран “Иргэний боловсрол” хичээлээр дамжуулан “Авлигын эсрэг боловсрол” сэдэвт багшийн гарын авлагыг боловсруулжээ. Энэ гарын авлагыг 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн зарим сургуулийн сургалтад хэрэглэхээр зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр Нийслэлийн Боловсролын газартай хамтран эхний ээлжинд туршилтын хичээлийг зохион байгуулсан аж. Хүүхэд, залуучуудад авлига болон шударга бус байдлыг үл тэвчих үзэл санааг төлөвшүүлэх, улмаар амьдралынх нь хэвшил болгох зорилго агуулсан энэ арга хэмжээнд Их Британийн Элчин сайд өөрийн биеэр оролцож, туршилтын хичээлд хамрагдаж буй ерөнхий боловсролын сургуулийн түүх, нийгмийн ухааны багш нартай уулзжээ.
Т.Хулан