

Мөн УИХ-ын гишүүн З.Энхболдыг Аюулгүй байдлын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийг Нийгмийн бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Одхүүг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр тус тус томиллоо. Харин шинэ бүрэлдэхүүнтэй болж буй зарим байнгын хорооны дарга нарыг сонгох асуудал үдээс хойш хуралдах байнгын хороо тус бүр дээр яригдах юм байна.