Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст өнөөдрийн байдлаар хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлдэг 270 орчим албан тушаалтны 90 гаруй хувь нь мэдүүлгээ өгчээ.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст өнөөдрийн байдлаар хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлдэг 270 орчим албан тушаалтны 90 гаруй хувь нь мэдүүлгээ өгчээ. Мөн улсын хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны албан тушаалтны 87 хувь нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлээд байна. Мөн он гарсаар тус газарт гэмт хэргийн шинжтэй 39 гомдол, мэдээлэл ирж, 44 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Б.Чимэг