Өнөөдөр Улсын дээд шүүхэд Шүүгчдийн зөвлөлийн хуралдаан боллоо. Уг хуралдаанд аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч нар оролцдог аж.

Өнөөдөр Улсын дээд шүүхэд Шүүгчдийн зөвлөлийн хуралдаан боллоо. Уг хуралдаанд аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч нар оролцдог аж. Хуралдаанаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын дээд шүүхээс орох хоёр, аймгийн шүүхээс орох нэг шүүгчийг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн С.Нямжав, Тус шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах , Сүхбаатар аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч А.Энхбаатар нарыг зөвлөлийн гишүүнээр сонгосон байна.
Мөн Улсын дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг, А.Доржготов, Дархан-Уул аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, Хэнтий аймгийн шүүхийн шүүгч Б.Дэнсмаа, Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн П.Золзаяа нарыг Шүүхийн Мэргэжлийн хорооны гишүүнээр сонгожээ.
Б.Чимэг