Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Амгалан” худалдааны төвд гал гарчээ. Галын улмаас барилгын хана шатсан байна. Мөн тус дүүргийн тавдугаар хороо, “Шавь цогцолбор” сургуулийн хогийн цэг шатжээ.

Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Амгалан” худалдааны төвд гал гарчээ. Галын улмаас барилгын хана шатсан байна. Мөн тус дүүргийн тавдугаар хороо, “Шавь цогцолбор” сургуулийн хогийн цэг шатжээ. Дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасаг ажиллаж, галын унтраасан байна. Мөн хоёрдугаар хороо, дөрөвдүгээр хэсгийн нэгдүгээр гудамжинд 4х4 метрийн хэмжээтэй байшин шатсаныг Аврах гал унтраах аравдугаар анги ажиллан, гурван сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Б.Чимэг