“Нарантуул” захыг гал гарах эрсдэлтэй газар гэх үндэслэлээр хаах
эсэх нь маргааш тодорхой болно. Онцгой байдлын газрын дүгнэлтийг
танилцуулах бөгөөд “Да-Хүрээ” техникийн зах, томоохон шатахуун түгээх
станц, модны захад ч шалгалт хийжээ. Энэ удаад Баянзүрх дүүргийн
хэмжээнд хийж буй шалгалтыг цаашид үргэлжлүүлэх гэнэ.

“Нарантуул” захыг гал гарах эрсдэлтэй газар гэх үндэслэлээр хаах эсэх нь маргааш тодорхой болно. Онцгой байдлын газрын дүгнэлтийг танилцуулах бөгөөд “Да-Хүрээ” техникийн зах, томоохон шатахуун түгээх станц, модны захад ч шалгалт хийжээ. Энэ удаад Баянзүрх дүүргийн хэмжээнд хийж буй шалгалтыг цаашид үргэлжлүүлэх гэнэ. Нийслэлд гарч буй гал түймрийн 25 хувь нь тус дүүрэгт гардаг гэх тооцоо бий. Шалгалтаар гаргасан дүн, тооцооллын дагуу бусад дүүрэг, нутаг дэвсгэрт ч хяналт шалгалт явуулах юм байна.