Жил бүрийн 2 сарын 14-ны өдрийг Валентены өдөр буюу хайрын өдөр хэмээн дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр хосууд нэг нэгэндээ хайраа илчлэн бие биесээ баярлуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн Валентины өдрөөр хаана ямар урлагийн тоглолт үзэж болохыг та
Жил бүрийн 2 сарын 14-ны өдрийг Валентины өдөр буюу хайрын өдөр хэмээн дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр хосууд нэг нэгэндээ хайраа илчлэн бие биенээ баярлуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн Валентины өдрөөр хаана ямар урлагийн тоглолт үзэж болохыг танилцуулж байна.
Улсын драмын эрдмийн театрт: УДЭТ-ын уран бүтээлчид гэгээн хайрын үдэш Валентин Красногоровын “Хайрын домог” жүжгийг тоглох гэж байна. Жүжгийн гол дүрд МУГЖ, Б.Жаргалсайхан, жүжигчин Г.Отгонцэцэг, С.Ариунбямба нар тоглох юм. Бөглүү тосгонд өрнөх хайрын ээдрээтэй түүхийг энэхүү жүжигт үзүүлдэг. “Хайрын домог” цааш хэрхэн өрнөхийг Валентины баяраар 19:00 цагт драмын тайзнаа хүлээн авч үзээрэй.
Өргөө кино театрт: Гэгээн хайрын баярын өдөр хосууддаа зориулж романтик, инээдмийн “Валентины захидал” уран сайхны киног хүргэж байна. Маргааш 17:00 цагт “Өргөө” кино театрт нээлтээ хийх уг киноны гол дүрд жүжигчин Э.Ууганбаяр, Э.Мөнхтөр, Б.Батзаяа, мисс П.Шүүдэрцэцэг, Б.Бадамцэцэг, Х.Бадамгэрэл нар тоглосон байна.

Мөн дүрүүдэд Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Навчаа, Д.Ганцэцэг, “Нюанс” хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан Д.Амарсайхан, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Х.Манлайбаатар, Р.Адъяа нар тогложээ. Кино багийнхан энэхүү бүтээлээрээ мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй, хайрыг харуулахыг зорьсон гэнэ.
UB рlace-д: Бүх оддын хамтарсан “Би чамд хайртай” тоглолт энэ үдэш 19:00 цагаас болох нь ээ. Тоглолтонд BX, Эгшиглэн, Ice Top, Outlaw, Gee, Motive, A-Cool, Ogino, Нэгэн зүгт, 3 охин, Anemone, Extacy, Honeymoon зэрэг хамтлаг дуучид оролцоно. Хосууд нэгэндээ барих сэтгэлийн бэлгээ олон гайхалтай хайрын дуунуудын хамт өргөн барьж болох юм.
“I loft” клубт: Энэ өдөр A sound хамтлаг “Хайр” нэртэй тоглолтоо хийнэ.
Т.Хулан