
Өнгөрсөн даваа гаригт Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт Зэвсэгт хүчний цэргийн ангид алба хааж байсан байлдагч үхлүүт байдалтай иржээ.

Өнгөрсөн даваа гаригт Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт Зэвсэгт хүчний цэргийн ангид алба хааж байсан байлдагч үхлүүт байдалтай иржээ. Одоогоор түүний бие нь гайгүй болж, энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Холбогдох газраас түүнийг хорт утааны баг зүүж, гүйж байгаад ухаан алдаж унасан хэмээн тайлбарласан байна. Мөн хэргийн талаар ихэд нууцалж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр тус байлдагч Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн хааж байжээ. Өнгөрсөн наймдугаар сард мөн Дотоодын цэргийн 805 дугаар ангид алба хааж байсан Б хал цэргүүддээ зодуулан амиа алдсан юм. Түүний хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэсэн ч минингет өвчнөөр амиа алдсан хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэвч өнгөрсөн сарын 24-нд тус цэргийн амиа алдсан хэрэгт ангийн захирагч ажлын хариуцлага алдсан хэмээн хурандаа Ж.Цогтбаатарыг ажлаас нь чөлөөлсөн юм.
Б.Чимэг