
Өнгөрсөн
долоо хоногт УИХ-ын чуулганаар Улсын дээд шүүхийн шүүгэчээр Д.Эрдэнбалсүрэнг
томилохыг дэмжиж ерөнхийлөгчид саналаа хүргүүлсэн билээ. Харин энэ саналыг
ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч, зөвшөөрсөн байна. Чуулганы үеэр
Д.Эрдэнэбалсүрэн нь ерөнхийлөгчтэй нэг нутаг тул хамаатан садан, найз нөхөд
гэхгүй шударга ажиллахыг гишүүд сануулж байсан юм.
Мөн Н.Батзоригийг Орхон аймгийн шүүхийн, Г.Давааринчинг Сэлэнгэ аймгийн шүүхийн, Т.Ганбатыг Хөвсгөл аймгийн шүүхийн, Д.Алтантуяаг Дорноговь аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн, Ж.Отгонхишигийг Завхан аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн шүүгчээр тус тус томилов.
Б.Энхтайваныг Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээс Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр, Доржийн Сарангэрэлийг Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээс Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр тус тус сэлгэн ажиллуулахаар болсон байна.