Биеийн тамир, спортын “Аврагч” хорооны тамирчин энэ сарын 19-нөөс
гуравдугаар сарын 11-н хооронд олон улсын баг тамирчидтай хамтарсан
бэлтгэл хийх гэж байна. Тус хорооноос Бүх ард түмний спортын 13 дугаар
наадамд оролцсон боксчид ХБНГУ-ыг зорих аж.


Биеийн тамир, спортын “Аврагч” хорооны тамирчин энэ сарын 19-нөөс гуравдугаар сарын 11-н хооронд олон улсын баг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх гэж байна. Тус хорооноос Бүх ард түмний спортын 13 дугаар наадамд оролцсон боксчид ХБНГУ-ыг зорих аж. Үүнтэй холбогдуулж өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр тамирчдыг хүлээн авч уулзжээ.
“Энэ бэлтгэл манай тамирчдад томоохон бэлтгэл сургуулилт, туршлага болно” гэж дасгалжуулагч нь онцолжээ. Хамтарсан бэлтгэлд ХБНГУ, ОХУ, Бразил, Молдав зэрэг орны тамирчид ирэх юм. Монгол улсаас ОУХМ Э.Ундрам, ОУХМ О.Сувд-Эрдэнэ, ОУХМ М.Нандинцэцэг нар бэлтгэл рүү явна. Ирэх гуравдугаар сард Улаанбаатар хотод эмэгтэйчүүдийн боксын аварга шалгаруулах тэмцээн болох бөгөөд бэлтгэлээ олон улсын тамирчидтай хийж байгаа нь энэ юм.