Монголбанкны ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн О.Чулуунбат нь Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, АНУ-ын иргэн Жорж Чайлмерстай хамтарч 35 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутган шалгаж байсан билээ.

Монголбанкны ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн О.Чулуунбат нь Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, АНУ-ын иргэн Жорж Чайлмерстай хамтарч 35 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутган шалгаж байсан билээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 150.3-т заасан бусдыг завшиж, их хэмжээний хөрөнгө үрэгдүүлсэн, 264-т заасан төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Гэвч тэдний хэргийг өнгөрсөн онд түдгэлзүүлсэн билээ. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр О.Чулуунбатын УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй, гишүүний бүрэн эрхийг УИХ-аас түдгэлзүүлээгүй тул үргэлжлүүлэн шалгах боломжгүй болсон хэмээн цацагдаж байсан. Харин уг хэргийг түтгэлзүүлэх болсон шалтгаан нь Жорж Чалмерс Монгол Улсын хууль хяналтын байгууллагад шалгагдаж байхдаа оргон зайлж, хилээр гарсан юм. Тиймээс эзэн холбогдогч нь Монгол улсын нутаг дэвсгэрт байхгүй хэмээн хяналтын шатанд түтгэлзүүлж байжээ.
Б.Чимэг