Дэлхийн өнцөг булан бүрт байгаа буриадууд хаа байгаагаасаа үл хамааран
нэгэн зэрэг ёохор хатирах гэж байна. Цагаан сарыг тохиолдуулан Хамаг
Буриадын соёлын хөгжлийн нийгэмлэг (Улаан Үд), “Буряад үнэн” хэвлэлийн
газраас тархан суурьшсан бүриадуудыг сэтгэл зүрхээр нь нэгтгэхийн тулд
ийм арга хэмжээ зохион байгуулахаар уриалжээ.

Дэлхийн өнцөг булан бүрт байгаа буриадууд хаа байгаагаасаа үл хамааран нэгэн зэрэг ёохор хатирах гэж байна. Цагаан сарыг тохиолдуулан Хамаг Буриадын соёлын хөгжлийн нийгэмлэг (Улаан Үд), “Буряад үнэн” хэвлэлийн газраас тархан суурьшсан бүриадуудыг сэтгэл зүрхээр нь нэгтгэхийн тулд ийм арга хэмжээ зохион байгуулахаар уриалжээ. Энэ сарын 22-нд Улаан Үдийн цагаар 18 цагаас Нью Йоркийн Сентрал парк, Парисийн Эйфел цамхаг, Москвагийн Улаан талбай, Улаанбаатарын Сүхбаатарын талбайд буриадууд цуглан тойрон бүжгээ хийж, бие биендээ сар шинийн баяр хүргэхээр болов.
Москвагийн буриадууд залуучуудад ёохор заах дамжаа хүртэл хичээллүүлж байна. Буриад ардын цэнгээнт бүжиг сүүлийн жилүүдэд эргэн сэргэж , 2008 оноос Улаан Үдэд зун болгон “Ёохорын шөнө” их наадам зохиодог болсон юм.
Буриадууд Оросын холбооны Буриад улсаас гадна Агийн болон Уст Ордын өөртөө засах тойрог, Монгол улс, БНХАУ-д олноор оршин суудаг билээ. Мөн АНУ, Франц, ОХУ-ын томоохон хотуудад буриадын нутгийн зөвлөл ажилладаг.