ОХУ-ын Чита мужаас өнгөрсөн онд хууль бусаар, хугацаа хэтрүүлэн оршин
сууж байсан гадаадын 700 гаруй иргэнийг албадан гаргажээ. Гэвч Монгол
улсын иргэн Лхамсүрэн гэдэг нөхөр шиг Орост хоргоддог хүнийг үзээгүй гэж
тус мужийн цагаачлалын албаныхан ярьж байна. Мань эр Оросын нутгаас
гурав дахь удаагаа харуул хамгаалалтын доор эх орон руугаа ачигдаж
байгаа юм.

ОХУ-ын Чита мужаас өнгөрсөн онд хууль бусаар, хугацаа хэтрүүлэн оршин сууж байсан гадаадын 700 гаруй иргэнийг албадан гаргажээ. Гэвч Монгол улсын иргэн Лхамсүрэн гэдэг нөхөр шиг Орост хоргоддог хүнийг үзээгүй гэж тус мужийн цагаачлалын албаныхан ярьж байна. Мань эр Оросын нутгаас гурав дахь удаагаа харуул хамгаалалтын доор эх орон руугаа ачигдаж байгаа юм. Өчигдөр Читын шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн аль өнгөрсөн оны 3 дугаар сард оршин суух зөвшөөрөл нь дууссан Лхамсүрэн гээчийг дахиад л Монгол руу үдэв. Хууль хяналтынхны хуучин танил Лхамсүрэнтэй цуг бас бус “шинэ” монголчуудыг ч албадан гаргажээ.
-Монголын иргэнийг тусгаарлах байхнаас хүлээж авлаа. Улсын хил хүртэл харгалзаж авч яваад хилийнхэнд шилжүүлнэ гэж Байгалийн чанад мужийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын ажилтан ярьж байна.
Лхамсүрэн тус мужийн Угдан тосгонд хууль бусаар амьдарч байсныхаа төлөө захиргааны шүүхээс 2000 рубль (~80 000 төгрөг)-ийн торгуульд унасан юм.