Шведийн алдарт АББА хамтлаг 1981 онд худалдаанд гаргаж байсан
"Visitors" цомгоо энэ онд дахин худалдаанд гаргахаар болжээ. Тодруулбал,
дөрөвдүгээр сарын 23-нд худалдаанд гаргах гэнэ. Олон хит дууг багтаасан
уг цомогт архивын дүрс бичлэгтэй DVD болон долоон дискийг бэлэглэх аж.


Шведийн алдарт АББА хамтлаг 1981 онд худалдаанд гаргаж байсан "Visitors" цомгоо энэ онд дахин худалдаанд гаргахаар болжээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 23-нд худалдаанд гаргах гэнэ. Олон хит дууг багтаасан уг цомогт архивын дүрс бичлэгтэй DVD болон долоон дискийг бэлэглэх аж. Түүнчлэн олон нийтэд цацагдаж, хүртээл болоогүй байсан "From a twinkling Star to a passing Angel" хэмээх дуугаа оруулжээ. 30 жилийн өмнө гаргаж байсан уг цомгийг бэлэглэх зориулалтаар хэвлүүлж байжээ.
"Визиторс" цомог нь АББА-гийн найм дахь бүтээл юм байна. Тэд энэ цомгоо гаргаснаас хойш жилийн дараа тарахаар шийдсэн бөгөөд эргэж нийлэх саналыг хүлээж аваагүй юм. Хамтлаг тарснаас хойш 1994 онд "Thank you for the music" хэмээх диск хэвлүүлсэн байдаг.
Сэтгэгдэл (1)