Дуучин Б.Сарантуяагийн шинэ цомог худалдаанд гарна

Поп хатагтай Б.Сарантуяа Гэгээн хайрын баярт зориулан “Хайрын бэлэг” цомгоо гаргажээ. Маргааш “Чингис зочид” буудалд 12.00 цагт хэвлэлийн бага хурал хийн шинэ цомгийнхүү талаар нийтэд танилцуулах юм байна. Энэхүү цомогт найман дуу багтсан бөгөөд түүний шинэ уран бүтээлээс гадна хуучны сэтгэлд хоногшсон сайхан дуунууд орсон аж.