Нийслэл хүрээний 100 жилийн ойд зориулан хотын удирдлагууд
сэтгүүлчидтэй хамт Улаанбаатарын дурсгалт газруудаар тойрон аялал хийв.
Тухайлбал, Сүхбаатарын талбайгаас эхлээд Дашчойлон хийд, Улаанбаатар
хотын музей зэргээр орлоо. Төгсгөлд нь Улсын төв номын санд хадгалагддаг
ховор номын үзэсгэлэнд очсон юм. Мөн Үндэсний түүхийн музейд


Нийслэл хүрээний 100 жилийн ойд зориулан хотын удирдлагууд сэтгүүлчидтэй хамт Улаанбаатарын дурсгалт газруудаар тойрон аялал хийв. Тухайлбал, Сүхбаатарын талбайгаас эхлээд Дашчойлон хийд, Улаанбаатар хотын музей зэргээр орлоо. Төгсгөлд нь Улсын төв номын санд хадгалагддаг ховор номын үзэсгэлэнд очсон юм. Мөн Үндэсний түүхийн музейд нээгдсэн "Нийслэл хүрээ 100 жил" нэртэй үзэсгэлэнг ч үзлээ. Их хотынхоо түүхийг сэргээж, олон нийтэд мэдээлэх зорилгоор зохион байгуулсан аялалд "Чингис хаан" дээд сургуулийн профессор О.Сүхбаатар хөтөч хийсэн юм. Тэрбээр нийслэлийн түүхийг сайн мэдэх цөөхөн хүмүүсийн нэг ажээ. Нийслэл хүрээний ойн баярт зориулан зохион байгуулсан эссэ бичлэгийн уралдааны шилдгүүд өнөөдөр тодрох гэнэ.