“Хүнсний аюулгүй байдал: Олон улсын туршлага, Монголд хэрэгжүүлэх
боломж, арга зам” сэдэвт хурал өнөөдөр эхэлж байна. Монгол хүний эрүүл,
аюулгүй амьдрах нөхцлийг баталгаажуулах асуудал тулгамдсан зорилт болоод
байна. Өнөөдрийн бага хурал хүнсний аюулгүй байдлыг хангах олон улсын
туршлагыг хэлэлцэхээс гадна олон улсын стандартыг Монголд хэрэгжүүлэх
арга зам, хүнсний аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг боловсронгуй
болгох асуудлыг хэлэлцэх аж.


“Хүнсний аюулгүй байдал: Олон улсын туршлага, Монголд хэрэгжүүлэх боломж, арга зам” сэдэвт хурал өнөөдөр эхэлж байна. Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг баталгаажуулах асуудал тулгамдсан зорилт болоод байна. Өнөөдрийн бага хурал хүнсний аюулгүй байдлыг хангах олон улсын туршлагыг хэлэлцэхээс гадна олон улсын стандартыг Монголд хэрэгжүүлэх арга зам, хүнсний аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэх аж. Монгол улсын ерөнхийлөгч уг асуудалд ач холбогдол өгч байгаа учраас зохион байгуулалтыг дэмжиж буй юм. Хуралд Монголын талаас УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газар, ҮАБЗ, ЭМЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ, МХЕГ зэрэг төрийн байгууллагуудаас гадна эрдэм шинжилгээний төлөөллүүд ч оролцох гэнэ. Мөн НҮБ, Европын холбоо, Дэлхийн банк болон харилцагч улс орнуудаас төлөөлөгч ирж илтгэл тавихаар болжээ.