Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын Цөмийн технологийн газрын дарга Г.Манлайжавыг томилжээ.

Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын Цөмийн технологийн газрын дарга Г.Манлайжавыг томилжээ. Мөн түүнд цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгосон аж. Тус газрын дарга С.Энхбатыг өнгөрсөн сарын 18-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин тэрээр Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн, Ерөнхий сайд С.Батболдыг шүүхэд өгсөн юм. Харин Сүхбаатар дүүргийн шүүхийн нэгэн шүүгч С.Энхбат даргын өргөдлийг хүлээн авч нэхэмжлэлийг шүүхээс эцэслэн шийдвэрлэх хүртэл цөмийн энергийн газрын даргын албан тушаалд хэн нэгнийг томилохгүй байх талаар захирамж гаргасан. Гэтэл тус захирамжийг С.Энхбат дарга ажлаас чөлөөлөх тогтоолыг шүүх түтгэлзүүлсэн хэмээн андуурсан уу, мэдэн будилсан уу ажлаа өгөхгүй тамга, тэмдэгээ ашиглан, тушаал гарган яваа. Харин одоо үүрэгт гүйцэтгэгч нь томилогдсон учраас тэрээр ажлаа өгөх ёстой.
Б.Чимэг