ИЗНН дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр Дээд шүүхэд ханджээ
Намын Их хурлаа
хийж шинэ нэр, шинэ тамга тэмдэг, шинэ дарга нартай болсон ИЗНН Дээд шүүхэд
ханджээ.

Намын Их хурлаа
хийж шинэ нэр, шинэ тамга тэмдэг, шинэ дарга нартай болсон ИЗНН Дээд шүүхэд
ханджээ. Тэд намын дүрмэндээ орсон дээрх өөрчлөлтүүдийг бүртгүүлэхээр хандсан
байна. Өмнө нь Иргэний Зориг, Ногоон нам нэгдэж Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлт
гаргасан ч тэдний хүсэлтийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Тамга тэмдэгтэйгээ үлдсэн
Ногоон намын зарим гишүүд тэдний энэ хүсэлтийг эрс эсэргүүцэж, хууль бус гэж
үзэж байсан. Тэгвэл энэ удаа Ногоон намын дарга Д.Энхбат болон зарим гишүүд нь
Иргэний Зориг намд гишүүнээр элсэж, Иргэний Зориг нэрээ өөрчилж өөр хувилбараар намаа
нэгтгэсэн юм. Д.Энхбат, С.Оюун, С.Дэмбэрэл гэсэн гурван даргатай ИЗНН-ынхан энэ
удаа Дээд шүүх татгалзах шалтгаангүй тул богино хугацаанд бүртгэж өгнө хэмээн
найдаж байгаа юм.