
Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр нэгдүгээр сарын статистик
үзүүлэлтүүдийг тайлагнах гэж байна. 11 цагт өөрийн байрны 320 тоотод
сэтгүүлчдийг урьж, мэдээлэл хийх юм. Тус хороо сар бүрийн статистик
үзүүлэлтийг нэгтгэж, тайлагнадаг. Тухайлбал, хүн амын өсөлт, бууралт,
өвчлөлт, ажилгүйдэл, ажил хайгчид, нийгмийн байдал, эдийн засгийн болон
макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг нарийвчлан танилцуулдаг юм.

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр нэгдүгээр сарын статистик үзүүлэлтүүдийг тайлагнах гэж байна. 11 цагт өөрийн байрны 320 тоотод сэтгүүлчдийг урьж, мэдээлэл хийх юм. Тус хороо сар бүрийн статистик үзүүлэлтийг нэгтгэж, тайлагнадаг. Тухайлбал, хүн амын өсөлт, бууралт, өвчлөлт, ажилгүйдэл, ажил хайгчид, нийгмийн байдал, эдийн засгийн болон макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг нарийвчлан танилцуулдаг юм. Аж үйлдвэрийн нөхцөл, зам тээврийн харилцаа болон цаг уурын нөхцөл байдлыг ч уг тайлангаар мэдээлэх гэнэ. Мөн тус хороо нь долоо хоног бүрээр хүнсний гол нэрийн барааны үнэ ханшийн өөрчлөлтийг харуулдаг.