УИХ болон орон нутгийн сонгуулийг хамтад нь эсвэл тусад нь явуулах талаар эрх баригч намууд санал зөрчилдөж байгаа билээ.

УИХ болон орон нутгийн сонгуулийг хамтад нь эсвэл тусад нь явуулах талаар эрх баригч намууд санал зөрчилдөж байгаа билээ. Өмнө нь Д.Лүндээжанцан нарын МАН-ын гишүүд хоёр сонгуулийг тусад нь явуулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад хүргүүлсэн. Харин өнөөдөр З.Энхболд нарын гишүүд хоёр сонгуулийг зэрэг явуулах хуулийн төслөө хүргүүлж байна. Ингэснээр УИХ-ын чуулганаар дээрх хоёр төслийг хамтатган хэлэлцэх боломжтой боллоо.