
“Соаl Mongolia 2012” чуулган өнөөдөр эхэлж байна. Маргааш хүртэл
хоёр хоногийн турш үргэлжлэх уг чуулганд 1000 орчим төлөөлөгч оролцож,
100 гаруй компани үзэсгэлэн гаргахаар болсон байна. Чуулганд одоогоор
нэр хүнд бүхий 23 илтгэгч илтгэл тавихаар болоод байгаагийн дотор Зам
тээвэр барилга хот байгуулалтын сайд

“Соаl Mongolia 2012” чуулган өнөөдөр эхэлж байна. Маргааш хүртэл хоёр хоногийн турш үргэлжлэх уг чуулганд 1000 орчим төлөөлөгч оролцож, 100 гаруй компани үзэсгэлэн гаргахаар болсон байна. Чуулганд одоогоор нэр хүнд бүхий 23 илтгэгч илтгэл тавихаар болоод байгаагийн дотор Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд, ЭБЭХ-ний дэд сайд нарын илтгэл оролцогчдын анхаарлыг ихээр татах нь дамжиггүй юм.
Олон улсын шинжээчдийн дүгнэж байгаагаар Монгол Улс дор хаяж 100 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд нүүрс олборлолтын хэмжээ нь ойрын ирээдүйд хурдацтай өсөж 40-60 сая тонн, хэтдээ 100 сая тоннд хүрэх боломжтой. Тиймээс “Coal Mongolia-2012”-ыг зохион байгуулж байгаа юм. Уг чуулган Монгол улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж Азийн бүс нутагт Монгол Улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой.