Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд 4х6 метрийн хэмжээтэй гражид автомашины хөдөлгүүр шатжээ. Дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасаг ажиллан унтраасан байна.

Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд 4х6 метрийн хэмжээтэй гражид автомашины хөдөлгүүр шатжээ. Дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасаг ажиллан унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн аравдугаар хороо Улаанхуаранд 8х10 метрийн хэмжээтэй нэг давхар мансардтай байшингийн дээврийн хэсэг шатжээ. Уг галаас 20 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд таван ханатай гэр, эд хогшлын хамт шатсан аж.
Б.Чимэг