“Никитон, Никитон” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ 3 сарын 6-нд UB Palace-д тоглолтоо хийхээр боллоо. Хамтлагийн бүрэлдэхүүнд соль гитарчнаар Өөжгий орсноос өөрөөр өөрчлөлт ороогүй байна. Тоглолт болох гэж буйтай холбогдуулж, UB Palace-ийн Их танхимын дотоод заслыг өөрчлөхөөр тоглолтын зохион байгуулагч On’n Off продакшн ажиллаж байна. Танхимын урдуур тусгайлан ширээ засч, онцгой зочдыг урихаар болжээ. Тус хамтлагийнхан хамгийн сүүлд 2005 онд бие даасан тоглолтоо хийсэн юм.
Т.Хулан