
Ерөнхий сайд С.Батболд “Биеийн тамир, спортын хөгжлийн шинэ чиг
хандлага” үндэсний зөвлөгөөнд оролцжээ. Өнгөрсөн онд спортын ордон найм,
цэнгэлдэх хүрээлэн тавыг улсын төсвөөр барьж ашиглалтанд орууллаа. Одоо
манай улсын хэмжээнд спортын заал нийтдээ 655, биеийн гадаа талбай
1180, спортын төрөлжсөн анги сургууль 24, бялдаржуулах, чийрэгжүүлэх төв
600 орчим, Биеийн тамирын хамтлаг 1361 үйл ажиллагаагаа явуулж байгаа
аж.

Ерөнхий сайд С.Батболд “Биеийн тамир, спортын хөгжлийн шинэ чиг хандлага” үндэсний зөвлөгөөнд оролцжээ. Өнгөрсөн онд спортын ордон найм, цэнгэлдэх хүрээлэн тавыг улсын төсвөөр барьж ашиглалтанд орууллаа. Одоо манай улсын хэмжээнд спортын заал нийтдээ 655, биеийн гадаа талбай 1180, спортын төрөлжсөн анги сургууль 24, бялдаржуулах, чийрэгжүүлэх төв 600 орчим, Биеийн тамирын хамтлаг 1361 үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Спортын төв ордны барилга нь бэлтгэл сургалтуудын шаардлага болон засвар үйлчилгээ авах тал дээр стандартын шаардлага хангахгүй болсон учир уг обьектийн суурин дээр нь Орчин үеийн спортын бэлтгэл сургалтын бааз болох шинэ цогцолбор барихаар төлөвлөж байна. Төрийн зүгээс биеийн тамирын асуудлаар хэд хэдэн хууль тогтоомжийг гаргажээ. Үүнд 2009 онд УИХ-аас “Биеийн тамир, спортын тухай хууль”-д шинэчилсэн найруулга хийсэн бөгөөд, УИХ-ын 95 дугаар тогтоолоор “Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого”, Засгийн газраас “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”-ийг батлан гаргаад байна.