Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийн хорих хугацааг 30 хоногоор сунгасан талаар мэдээлсэн билээ. Харин түүний бие муудан, биеийн байдлаас хамааран цагдан хорих төвийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийн хорих хугацааг 30 хоногоор сунгасан талаар мэдээлсэн билээ. Харин түүний бие муудан, биеийн байдлаас хамааран цагдан хорих төвийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түүнийг өнгөрсөн сарын дундуур АТГ-ын ажилтнууд саатуулж, цагдан хорьсон юм. Ж.Баянмөнхийг албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт сэжиглэн, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм.
Б.Чимэг