Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа “Мишээл экспо”-д өнөөдөр үргэлжилнэ

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 8-13-ны хооронд зохион байгуулж байгаа билээ. Энэ удаа 1500 тонн махыг есөн дүүргийн худалдааны цэгүүдэд хувиарлан зарах юм байна. Өргөтгөсөн худалдаа өчигдөр Сонгинохайрхан дүүргийн “Цамбагарав” худалдааны төвөөс эхэлсэн. Харин өнөөдөр Хан-Уул дүүргийн хэрэглэгчдэд зориулж “Мишээл экспо”-д 130 тонн мах худалдах аж. Мөн энэ сарын 10-нд Сүхбаатар дүүргийн 18-р хорооны “Бэлх” зах, Хан-Уулын Яармагийн эмнэлэгийн урд талбайд борлуулах юм. “Давшилт трейд” ХХК-ны нэрийн барааны дэлгүүрийн урд талбай, “Smart” худалдааны төвийн хашаанд 11-нд худалдаалах гэнэ. Харин 12-нд Хайлаастын эцсийн буудал, 32-ын тойргийн Сансар худалдааны төвд борлуулах юм байна. Түүнчлэн Чингэлтэйн 18-р хорооны дэргэд, Sky их дэлгүүр зэрэг газарт 13-нд борлуулах аж.
Т.Хулан