Олон маргаан дагуулж байж гэрээ хийсэн “Айвенхоу Майнз”-г “Рио Тинто”-гоор сольж байгаа нь Монголын талд ямар нөлөөтэй вэ гэсэн асуулт гарч байна. Үүнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт Монголд ашигтай хэмээн үзэж байгаагаа хэлжээ.

Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг
“Айвенхоу Майнз” компаний 51 хувийг “Рио Тинто” компани авсан. Цаашдаа ч
бүх хувьцааг нь худалдаж авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн билээ.
“Рио Тинто” ашиг ихтэй Оюутолгойг авахын тулд оны өмнө Австралийн шүүхэд
хандаж ялсан тул “Айвенхоу Майнз”-ын эзэн Р.Фрийдланд Оюутолгойг орхих
болсноо мэдэгдэж, өөр томоохон төслүүдэд анхаарлаа хандуулж эхэлсэн.
Харин олон маргаан дагуулж байж гэрээ хийсэн “Айвенхоу Майнз”-г “Рио
Тинто”-гоор сольж байгаа нь Монголын талд ямар нөлөөтэй вэ гэсэн асуулт
гарч байна. Үүнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт
Монголд ашигтай хэмээн үзэж байгаагаа хэлжээ. Учир нь “Рио Тинто” бол
дэлхийн зах зээл дээр нэр хүндтэй, найдвартай гэсэн имижтэй компани.
Тиймээс дэлхийн зах зээл дээр Оюутолгойн хувьцаа үнэд хүрнэ гэж үзэж
байгаа аж. Харин эзэмшигч нь солигдсоноор Монголын төрийн Оюутолгойд
эзэмших хувь өөрчлөгдөх хууль зүйн үндэс байхгүй гэдгийг эх сурвалж
баттай хэлж байна.