Пакистаны Таппи хотын “Талибан” хөдөлгөөний алан хядагчдын цэргийн хуаранд АНУ-ын нисэгчгүй хоёр онгоц дайралт хийсний улмаас найман хүн нас барж, хоёр хүн шархаджээ. Энэ тухай өчигдөр энэтхэгийн “Хиндус таймс” сонин мэдээллээ.

Пакистаны Таппи хотын “Талибан” хөдөлгөөний алан хядагчдын цэргийн хуаранд АНУ-ын нисэгчгүй хоёр онгоц дайралт хийсний улмаас найман хүн нас барж, хоёр хүн шархаджээ. Энэ тухай өчигдөр энэтхэгийн “Хиндус таймс” сонин мэдээллээ. Таппи нь Хойд Вазиристаны нийслэл Мираншах хотоос 10 км зайд оршдог бөгөөд тэнд алан хядагчид ихээр байдаг юм. Харин тус улсын эрх баригчид АНУ-ын энэ үйлдлийг эрс буруушааж байна. Тайлбарлахдаа, алан хядагчтай тэмцэх сайн ч нисэгчгүй онгоцны дайралтад энгийн иргэд өртөж амь насаа алдаж байна гэжээ.
Б.Ням