Баруун зүгийн нутгийн баруун хэсэг, говийн нутгийн зүүн хэсгээр
үүлшиж, бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас
орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс
голын хөндийгөөр 17-22 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө,
Туул голын саваар 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн
нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна. Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. Өдөртөө 7-9 градус хүйтэн байна. Өглөөний таван цагт нийслэлд 22 градус хүйтэн байлаа.