Гадаадад тэтгэлгээр сурах хүсэлтэй Хазар оюутнуудад Улаанбаатарт сурах хүнд даваа. Гэвч Монголын нийслэлд бүтэн тэтгэлгээр суралцаж буй цөөхөн оюутнуудын хувьд дайнд эвдэрч сүйрсэн Кабул хотод амьдрахаас шал өөр хэрэг юм.
Афганистаны Бамиян аймгаас ирсэн 21 настай Хазара оюутан Насим Сахелын монголд ирэхээс өмнөх төсөөлөл нь морь унах, Чингис хаан хоёр л байв. Тэрээр одоо MIU-д сурдаг. Сахелтай хамт ирсэн Хазар оюутнуудын хамгийн бага нь 22 настай. Тэдний ихэнх нь удаан хугацаанд дарлагдсан үндэстний цөөнхид олгодог тэтгэлгээр сурч байна.
Афганистанд Хазаруудыг 13-р зууныг зэрлэг балмад хүчээр эзэрхийлэн Монголынх болгосон Чингис хааны хүч удамшсан гэж үздэг. Хазар хэмээх нэрийг Персийн “Хазар” гэдэг үгээс гаралтай гэж үздэг бөгөөд олон мянга, бүлэг гэсэн утгатай аж.

Афганистаны Бамиян аймгаас ирсэн 21 настай Хазара оюутан Насим Сахелын монголд ирэхээс өмнөх төсөөлөл нь морь унах, Чингис хаан хоёр л байв. Тэрээр одоо MIU-д сурдаг.
Сахелтай хамт ирсэн Хазар оюутнуудын хамгийн бага нь 22 настай. Тэдний ихэнх нь удаан хугацаанд дарлагдсан үндэстний цөөнхид олгодог тэтгэлгээр сурч байна.

2009 онд дэлхий даяарх монголчуудын онлайн сүлжээ “Цахим өртөө” сайтын захирал С.Даваабат Кабул хот дах Хазарууд байрлах газарт ирэхдээ дэлхийн монголчуудын тухай телевизийн богино хэмжээний нэвтрүүлэг бэлдхээр ажиллаж байв. Монгол хүн гэж харагдсаныхаа төлөө үндэс угсаагаараа ялгаварлуулж байгаа Хазаруудыг харсан Даваабат шокд орсон байв. Даваабат гурван сарын дараа монгол улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр “Цахим өртөө” тэтгэлэгт хөтөлбөр зарласан юм. “Бидний зорилго бол Монгол үндэстэн болж харагдах оюутнуудад туслах, тэднийг манлайлагчид гэдгийг харуулах” гэж тэр хэлэв.
Эхний ээлжинд сонгогдсон гурван оюутан МУИС-д элсэн суралцахаасаа өмнө 9 сарын турш хэлний бэлтгэлд суув. “Эрчимтэй хичээлээс гадна хэл бол хамгийн том хүч шаардах зүйл” гэж МУИС-ийн бизнес менежментийн хоёрдугаар ангийн оюутан Захра Бакш хэлж байв. Тэд ойлгохгүй монгол үгээ англи хэлрүү орчуулдаг, тэгээд ч ойлгохгүй бол перс хэлрүү орчуулж байж ойлгох хэрэг гардаг гэнэ.

Ихэнх нь Пакистан, Иранд дүрвэж амьдарч байсан Хазар оюутнуудын хувьд Монголд байх нь амьдралдаа үзсэн хамгийн урт удаан энх тайван, тогтвортой байдлыг “амталсан” хэрэг байв. МУИС-д “Цахим өртөө” тэтгэлгээр олон улсын харилцааны чиглэлээр сурч буй Мекдад Салехи хүүхэд насаа дүрвэж өнгөрөөсөн байна.
Түүнийг төрөхөд эцэг эх нь Афганистанчуудын дарлалаас мултрахаар Иранлуу дүрвэж ирсэн байв. Тэнд Перс хэлээр ярьдаг. Харамсалтай нь Салехи болон түүнтэй адил Хазаруудыг яс үндсээр нь ялгаварлах үзэл Иранд ч бас байв. “Афганистаас дүрвэж ирцгээсэн тажик, узбек үндэстнүүдийн гадаад төрх Ирануудтай адилхан. Энэ нь Монгол төрхтэй Хазаруудад хүндээр тусдаг” гэж Салехи ярив. Иранд ажил, сургууль олоход тун хэцүү байсан тул түүний эцэг эх Афганистанлуу буцжээ. 1990 оны дунд үед Афганистаны засгийн эрх Талибчуудын мэдэлд очиж, тэдний дарангуйлал хэрээс хэтэрсэн тул гэр бүл нь дахиад л Иранлуу дүрвэсэн байна. Иранд мөн л хатуухан нөхцөл угтсан тул хоёр дахь удаагаа Афганистанлуу буцжээ. Тэднийг Афганистанд ирэх үеэр Америкт 9 сарын 11-ний өдрийн терроризмын хэрэг болов. Бид америкчууд наашаа дайрах болно гэсэн мэдээ сонсоод Пакистанлуу дүрвэсэн гэж Салехи дурсав. Тэдний гэр бүл хожим дахин Афганистанд иржээ.
Бамиян аймгаас ирсэн Салехийн хувьд Монгол бол түүний итгэж хүлээж байсан боломж нь байв. “Афганистанд хөөгдөж боогдож, боол хэмээн дуудуулдаг байсан бол энд дор хаяж тийм ээ чи надад харьялагддаг гэж хэлэх, намайг дэмжих улс байна” гэж Салехи ярив. Улаан өнгөөр үсээ будуулсан энэ Хазар оюутан Монголд эрх чөлөөг мэдрэх нь түүний хамгийн сайхан туршлага болж байна гэж ярьж байна. Гэвч түүний хувьд “амар амгалан” Афганистанлуугаа буцна гэж бодохоор тун ч харамсалтай байна. “Би монгол угсааны хүн болж төрсөндөө баярладаг, даанчиг би Афганистанд харьяалагддаг” гэж түүний ярих нь өр өвдмөөр. Би цаг тутам Кабулын амьдрал дах буун дууг сонсож, муу зүйлийн талаар боддог. Энэ байдалтайгаа тэмцэж сурахыг хичээж байна гэж Мекдад Салехи ярив.
Захра Бакшаас гэр орных нь нөхцөл байдал ямар байгааг лавлахад хэсэг хугацаанд сэтгэл нь самуурав. “Афганистан яг л ... би үүнийг англиар яаж хэлэхээ сайн мэдэхгүй байна. /Гүүглээс хурдхан хайсны эцэст тэр өөрийн мэдрэмжээ ингэж илэрхийлэв/. “Афганистан бол хэн ч давж чадамгүй хүнд өвчин шиг” гэв. Монголд суралцагч Хазар оюутан Аббасын блогыг энд дарж үзнэ үү.

Олон улсын сэтгүүлч Пиерли Жакоб
Орчуулсан Д.Идэржаргал
Орчуулсан Д.Идэржаргал
Сэтгэгдэл (2)