Өчигдөр Лондон хотын Миллениум гүүр дээр нэгэн зураач хаясан бохьнуудыг будаж байгаа нь сэтгүүлчдийн болоод хүмүүсийн анхаарлыг ихээхэн хатсан байна. Зураач Бен Вилсон тус гүүрэн дээр болон ойролцоох гудамжинд хаясан хэд хэдэн бохьнуудыг будсан нь үнэхээр сайхан харагдаж байв. Бохийг зүгээр нэг өнгөөр будсангүй, олон өнгө ашиглан янз бүрийн хүн, машин, амьтны дүрс гаргаж будсан нь хүмүүсийн сэтгэлийн ихэд хөдөлгөжээ. Манай улс бохиор “баялаг” тул гудамжинд хаясан бүх бохьнуудыг ингэж будвал эрээн алаг өнгөгүй гудам, гүүр хоцрохгүй биз. Гэсэн хэдий хаясан бохийг будсан сайхан бүтээл дээр хүмүүс гишгэхгүйявахыг хичээдэг байна. Энэ нь тэдэнд хэцүү санагддаг тул дахиж бохь хаяхгүй байх гэж шийддэг гэж Бен Вилсон өгүүлэв.

Д.Идэржаргал

Будаж дууссан бохь

Будсан болон будаагүй бохийг харьцуулбал