Дээд давхрын айл ус алдсанаас цахилгааны утас шатаж гал гаран гурван хүн угаартсан хэрэг өчигдөр гарчээ. Баянгол дүүргийн зургаадугаар хороо, IV байрны тавдугаар орцны шиттэй өрөөнд амьдардаг айлын дээд давхараас 17.00 цагийн орчимд ус алдан цахилгааны шитэд гал гарчээ. Энэ үеэр шит бүхий өрөөнд амьдардаг айлын 17-19 насны хоёр хүүхэд болон оршин суугчид галын аюулаас үүдэлтэй утаанаас гарч амжсан аж. Аврах гал унтрах ангийнхан дуудлагын дагуу ажиллаж галыг унтраан уг орцны оршин суугчдыг аюулгүй байгаа эсэхийг шалгах явцад гэртээ угаартсан хоёр хүүхэд, нэг том хүнийг олж, эмнэлгийн байгуулагад хүлээлгэн өгчээ. Уг гал гарсан шалтгаан нөхцлийг шалгаж байгаа хэдий ч урьдчилсан дүгнэлтээр ус алдсанаас үүдэн шитэнд богино холбоо үүсэн гал гарсан хэмээн дүгнэжээ.

Д.Идэр